Шинжаанд чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-11-02 17:23:08

ӨРӨМЧ, 2023 оны арваннэгдүгээр сарын 2 /Xinhua/. Хятадын баруун хойд нутагт анхных болох Шинжааны чөлөөт худалдааны туршилтын бүс (ЧХБ) лхагва гарагт албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ.


Шинжааны нийслэл Өрөмч хотод болсон нээлтийн ёслолын ажиллагааны үеэр бүс нутгийн засгийн газрын тэргүүн Эркин Тунияз Өрөмч, Хоргос, Кашгарын нутаг дэвсгэрийг хамарсан ЧХБ-ийн гурван бүсэд лиценз олгожээЭнэхүү ЧХБ нь нийт 180 орчим хавтгай дөрвөлжин км талбайтай.


Шинжааны нөөц боломж, газарзүйн байрлалын давуу тал, аж үйлдвэрийн бааз суурийг ашиглан чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг өндөр стандарт, өндөр чанартайгаар гүйцэтгэнэ гэж Эркин Тунияз хэлсэн байна.


Тэрбээр хэлэхдээ, энэхүү чөлөөт бүс нь Шинжааныг дотоодын болон олон улсын зах зээлийн "хос эргэлтэд" нэгтгэх, "Нэг бүс нэг зам" санаачилгын гол нутаг дэвсгэрийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж, Ази-Европ тивийг холбосон "алтан суваг" байгуулахад чухал үүрэг гүйцэтгэж, Хятад улсыг баруун тийш нээх гүүр болно гэж найдаж байна гэжээ.


Хятадын Төрийн зөвлөл шинэ эринд нээлттэй байх, шинэчлэлтээ бататгах стратегийн чухал алхам болсон Шинжааны ЧХБ-ийн ерөнхий төлөвлөгөөг мягмар гарагт нийтэлсэн юм.

Холбоотой мэдээ