Жаргалант сумыг “Агро парк” болгон хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-09-21 18:09:22
oyuka_hu@yahoo.com

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле Орхон аймгийн хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл байдалтай танилцлаа. Тус аймагт  үр тариа 60, төмс 47, хүнсний ногоо 42, тэжээлийн ургамал 43 хувийн хураалттай байна.

Баян-Өндөр, Жаргалант сум тус бүр 100 тонноос доошгүй өвс, 30 хүртэлх тонн тэжээл бэлтгэхээр ажиллаж байна. Харин аймгийн аюулгүйн нөөцөд  20 тонн өвс, 10 тонн тэжээл авахаар болсон юм. Одоогоор аймаг болон Баян-Өндөр сумын нөөц татан авалт дууссан. Жаргалант сумынх 60 гаруй хувьтай үргэлжилж байна. Аймгийн Засаг дарга Д.Батлут ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулед дээрх мэдээллийг хэлсний дарааЭрдэнэт хотын иргэдийн төмс, хүнсний ногоо, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний нийт хэрэгцээг дотоодоосоо хангах зорилт тавьж байгаа. Үүний тулд Жаргалант сумыг “Агро парк” болгон хөгжүүлнэ. Энэ талаар  Улан-Үдэ хоттой хэлэлцээр хийж байгаа. Тиймээс яамны зүгээс дэмжлэг үзүүлэх”-ийг хүслээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле нь Орхон, Булган аймагт ажиллана. Тэрээр энэ үеэр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө МУ-ын Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлогын талаар товч танилцууллаа. Засгийн газраас 2016-2020 онд “Монгол мал” хөтөлбөр болон “Эрүүл хүнс”, “Атар-3” аяныг сэргээн хэрэгжүүлэхээр болсон байна. Мөн малчдын хариуцлагыг тодорхой болгож мал, сүргийг эрүүлжүүлэх цогц үйл ажиллагааг явуулах бодлого боловсруулан бүх шатанд хэрэгжүүлж эхлээд байна.

Б.Оюун-Эрдэнэ

 

 

 

Холбоотой мэдээ