Сэлэнгэ аймгийн багш нарын шигшээ баг Дундговь аймгийг зорилоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭТөвийн бүсийн аймгуудын багш нарын спортын XIV-р наадамд оролцох Сэлэнгэ аймгийн багш нарын шигшээ баг Дундговь аймаг руу өнөөдөр мордлоо.
Спортын таван төрлөөр зохион байгуулагддаг энэхүү наадамд Сэлэнгэ аймгийн баг тамирчид амжилттай оролцсоор иржээ. Багш нарын спортын XIV-р наадамд оролцох баг тамирчдадаа аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа баяр хүргэж, амжилт хүслээ. Энэ үеэр амжилт гаргасан зарим багш нарыг аймгийн Засаг даргын жуух бичгээр шагналаа. Уг спортын наадам энэ сарын 22-ноос 24-ны өдрүүдэд спортын таван төрлөөр Дундговь аймагт болох юм байна.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг