Баян судал багийн төв цэцэрлэгтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-09-22 10:47:05

Эх орны баруун хязгаар нутаг Минжит Булганд боловсролын байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ойн арга хэмжээ энэ оны 9 сарын 8-наас 9-ний өдрүүдэд болж өнгөрсөн юм.

Энэ түүхт ойн арга хэмжээний хүрээнд Булган сумын Баянсудал багийн төвд “Сарнай” нэртэй цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад оржээ.

Хөдөөгийн нэгэн багт сүндэрлэсэн энэхүү цэцэрлэг 75 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулагджээ. Хувийн хөрөнгө оруулалтаар 4-5 сарын дотор 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга ашиглалтад өгч чадаад байхад сумын төвийн 2 дугаар цэцэрлэгийн барилгын ажил эхлээд хэдэн жил болж, царцсан барилгын эгнээд жагсаад байна.

Эдийн засаг хүндэрсэн өнөө үед бяцхан иргэдийн ая тухтай сурч боловсрох нөхцлийг бүрдүүлж өгсөнд алслагдсан багийн иргэд баяртай байна.

 

                А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ