СЭЛЭНГЭ: Ойрын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2023 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн УЦУОША-наас ирүүлсэн мэдээгээр 11 дүгээр сарын 21-25-ныг хүртэлх 5
хоногийн цаг агаарын урьдчилсан төлвөөр 21, 22 -нд ихэнх сумдын нутгаар цас
орж, цасан шуурга шуурна.
Бусад хугацаанд цас орохгүй. Салхи хур тунадасны өмнө түр зуур ширүүсэж секундэд 7-12, зарим үед секундэд 10-15 метр хүрч цасан шуурга шуурна. Бусад хугацаанд салхи баруунаас 5-10 м/с. Агаарын температур шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн байна.
Сэлэнгэ
аймгийн нутгаар 11 дүгээр сарын 19-ний 20 цагаас 11 дүгээр сарын 20-ний 20
цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун
хойд хэсгээр ялимгүй цас орно. Өдөртөө бүх сумдын нутгаар цас орно. Салхи
баруунаас секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө -3...-8 градус хүйтэн,
өдөртөө -2...+3 градус дулаан байна.
Сүхбаатар
хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи баруунаас
секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө -4...-6 градус хүйтэн, өдөртөө
0...+2 градус дулаан байна.