10 гаруй байгууллагын удирдлагыг шинээр томилохоор санал хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-09-22 12:45:08

Хуучин Төрийн өмчийн хорооны суурин дээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг байгуулах шийдвэрийг шинэ Засгийн газар гаргасан.

Тэгвэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар анхны хурлаа хийж, төрийн өмчит компани аж ахуйн нэгжийн удирдлагын асуудлыг хэлэлцжээ. Тус хурлаар Дулааны II, III, IV станц, Дулаан, цахилгааны шугам сүлжээний газрууд, Дорнодын дулааны цахилгаан станц, Авто тээврийн үндэсний төв зэрэг 10 гаруй байгууллагын удирдлагуудыг томилох шийдвэр гарган томилгооны саналыг ТУЗ-д хүргүүлжээ.

Ирэх 7 хоногт аймгуудын авто зам засвар, ашиглалтын газар удирдлагын асуудлыг хэлэлцэнэ. Өвлийн улирал ирж буй учраас дэд бүтэц, зам харилцаа чиглэлийн асуудлыг яаравчлан шийдэх хэрэгтэйг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор хэллээ.

 Б.Заяа

Холбоотой мэдээ