ЗАВХАН: Улиастайгаас Алтай хот хүртэлх авто замын барилгын ажил ирэх хавар эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2023 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Улиастай-Алтай
чиглэлийн авто зам төслийг ирэх онд хэрэгжүүлнэ.
Улиастай – Алтай чиглэлийн 198 км авто замын эхлэл 100 км
авто замын ажлыг шуурхайлж, 2024 оны хавар барилгын ажлыг эхлүүлэхээр болжээ. Тус замын барилгын ажлыг эхлүүлж, ашиглалтад оруулснаар
Арц суурь, Бургастайн хилийн боомт гэсэн босоо тэнхлэгийн авто зам, түүгээр
өнгөрөх олон улсын транзит тээвэр өргөжин тэлж, нийгэм, эдийн засгийн өндөр ач
холбогдолтой аж.
Манай улс шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд аймгуудыг авто замаар холбох, хилийн боомт чиглэсэн авто зам барихад онцгойлон анхаарч байна.
Үүний хүрээнд Ховд-Улаангом чиглэлийн 163.3 км,
Улиастай-Алтай сумыг холбох 198 км авто замыг төслүүдийг эхлүүлэн тээвэр,
логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, ачаа болон зорчигч тээврийн нэвтрүүлэх
хүчин чадлыг сайжруулах.
Экспортыг нэмэгдүүлсэнээр цаашид транзит улс болох суурь
нөхцөлийг бүрдүүлж Ази, Европыг холбосон таван авто замын коридортой болох аж.