ДОРНОГОВЬ: Төрийн албаны шалгалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-11-22 10:02:34

Сайншанд, 2023 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын дагуу Дорноговь аймагт төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалт өнөөдөр эхэллээ.   

2023 оны дөрөвдүгээр улирлын ерөнхий шалгалтын бүртгэлийг цахимаар хийж Дорноговь аймагт Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр 98 иргэн бүртгүүлсэн байна.

Шалгалт 2023 оны 11 дүгээр сарын сарын 22-нд Улаанбаатар хот, 21 аймагт зэрэг эхэлж байгаа юм. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс 2023 онд төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу улиралдаа нэгээс доошгүй удаа буюу жилд дөрвөн удаа зохион байгуулахаар тогтож, хугацааг товлон нийтэд цахимаар зарлан мэдээлсэн аж.
Холбоотой мэдээ