ДОРНОГОВЬ: Цэрэг эх орныг сурталчилсан үйл ажиллагаа зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-11-27 11:20:52

Сайншанд, 2023 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн  ЗДТГ, аймгийн Нутгийн зөвлөл, Монгол Цэргийн нэгдсэн холбоо хамтран  Цэрэг эх орон-бидний бахархал” нэгдсэн үйл ажиллагааг  зохион байгууллаа.


Хүүхэд залуус, оюутан сурагчдад эх орноо хайрлан хамгаалах, цэрэг эх-оронч үзэл хүмүүжил олгох, тэднийг ахмад буурлуудаа хүндлэх, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас тэтгэвэр чөлөөнд гарсан ахмад дайчдаа хүндэтгэх, санаа бодлыг нь сонсох, Монгол Улсын Зэвсэгт хүчний дайчин замналыг нийт иргэдэд сурталчлах зорилгоор лекц уулзалтыг АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Их сургуулийн оюутнууд, Политехник коллеж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хүргэсэн юм.


Уулзалтад БНМАУ, ЗХУ-ын баатар, Чингис хаан одонт, сансрын нисгэгч хошууч генерал Ж.Гүррагчаа “Эх оронч үзэл, хүмүүжил, Монгол эх орон, монгол хүний бахархал” сэдвээр лекц, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн доктор бэлтгэл ахмад Ж.Цогтсугар Батлан хамгаалахын удирдлагын академийн захирал, доктор, бригадын генерал Л.Онцгойбаяр “Үндэстний даван туулах чадавх” сэдвээр лекц, ОБЕГ-ын дэд дарга бригадын генерал Б.Ууганбаяр “Монгол цэргүүд энхийн үйлсэд” лекц уншсан байна.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Б.Дэлгэрсайхан, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Монгол цэргийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, “Зүүнбаянгаа мартахгүй”, Монгол генерал” төвийн тэргүүн доктор профессор хошууч генерал С.Баасанхүү нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв.


Мөн Зэвсэгт хүчний 336 дугаар ангид хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан дайчид цэргийн тангараг өргөсөн юм.

Холбоотой мэдээ