Зарим сумын нутагт 33 см хүртэл зузаан цасан бүрхүүл тогтжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2023-11-30 14:40:52

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн хэсгээр 11 дүгээр сарын 29-ний байдлаар 33 см хүртэл зузаан цасан бүрхүүл тогтжээ.


Үүнээс хамгийн их нь Увс аймгийн Хяргас, Малчин суманд 33 см, Баруунтуруун, Зүүнговь суманд 27 см, Сагилд 25 см, Төв аймгийн Эрдэнэсант суманд 30 см, Өндөрширээтэд 26 см, Завханы Тэс, Баянтэс суманд 28 см, бусад хэсгээр 0-25 см хүртэл цасан бүрхүүлтэй байгаа аж.

Холбоотой мэдээ