Завханы номын сан түүхэн ойгоо тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-09-22 21:16:27

Б.Явуухулангийн нэрэмжит Завханы Төв номын сангийн үүсч хөгжсний түүхт 70 жилийн ой ирэх сарын дөрвөн тавны өдрүүдэд болно.

Түүхэн ойн үеэр Б.Явуухулангийнгийн хөшөөнд цэцэг өргөж “Түүх өгүүлсэн түүх” гэрэл зургийн үзэсгэлэн, Цадиг түүхт цаст уулынхан номын үзэсгэлэн, 24 сумын номын санч, ерөнхий боловсролын сургууль, болон их дээд сургуулиудын 80 гаруй номын санчдын дунд ажил мэргэжлийн уралдаан болох аж.

Мөн зохиолчын гарын үсэгтэй номын нээлттэй худалдаа, зохиогч уншигчийн уулзалт болж “Мэдлэгийн их өргөө, Миний их өргөө” хүндэтгэлийн тоглолт болно. Номын сангийн хамт олон түүхэн ойдоо зориулж долоон бүтээлч ажлыг хийж байна. Ойн үеэр бүтээлч ажлынхаа тайланг тавих юм.

Бүтээлч ажлуудынх нь нэг болох явуулын номын сан амжилттай ажиллаж байна. Тухайлбал Алдархаан, Цагаанхайрхан, Цагаанчулуут сум, Улиастай сумын таван сургууль дээр явуулын номын санг ажиллуулж 1600 гаруй хүүхдүүд үйлчлүүлжээ.

Б.Мягмарсүрэн/Завхан/

Холбоотой мэдээ