Хүн хүч, техник, шатахуун, агуулах савны хүрэлцээ хангалттай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-10-07 11:00:38

Өнгөрсөн сарын 01-ээс энэ сарын 20 хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа ургац хураалтын ажил хүн хүч, техник хэрэгслийн хувьд хүндрэлгүй, хэвийн үргэлжилж байна. Намрын ажилд 4500 гаруй хүн хүч, 240 гаруй комбайн,435,3 тн түлш ашиглаж байгаа юм.

Үүний дийлэнхийг таримал ургамлын дүнгээрээ улс, аймгаа тэргүүлдэг Жаргалант сум эзэлж, 2600 орчим хүн хүч, 50 орчим комбайн ашиглаж байгаа бол Цээл, Угтаалцайдам, Эрдэнэсант, Сүмбэр, Борнуур сум дунджаар 115-315 хүн  хүч, 7-58 комбайн хэрэглэж байна. Харин шатахууны хангамжийн хувьд аймгийн дүнгээр ангилан хадалтад 73,4 тн, цайруулалтад 147,2 тн, шууд хураалтад 214,7 тонныг тус бүр хэрэглэж ,түлшний хүрэлцээ хангалттай байгаа тухай Хүнс, хөдөө, аж ахуйн газраас мэдээлсэн юм. Агуулах савны хувьд  нийтдээ 38 мянга гаруй тонны багтаамжтай, 2500 орчим зоорь, 42100 тонны багтаамжтай 37 үр тарианы агуулах, 36 мянган тонны багтаамжтай элеваторт өвөл, хаврын хэрэгцээгээ нөөцлөх төлөвтэй байна. 

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд