ДУНДГОВЬ: Аймгийн ИТХ-ын XVI хуралдаанаар 18 асуудлыг хэлэлцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-12-04 11:16:58
altantogos

Мандалговь, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ-ын 16 дугаар хуралдаан өнөөдөр тус аймгийн ЗДТГ-ын “Говь” танхимд 91,9 хувийн ирцтэй танхим болон цахимаар хуралдаж байна.


Хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ нээж, хуралдааны дотоод журам болон хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг танилцуулан 100 хувийн саналаар батлуулсан.


ИТХ-ын 16 дугаар хуралдаанаар аймгийн ИТХ-ын ажлын албаны тайлан, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэж, 2024 оны төсөв, төлөвлөгөөг батална.


Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар аймгийн 2024 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлт, “Ид шидийн орон” хүүхэд, хөгжил хамгааллын төвийн 2023 оны тайлан, “Боловсролын чанар, хүртээмжийг дэмжих жил”-ийн төлөвлөгөөний тайлан, Жендэрийн тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөөний хэрэгжилт, Хог хаягдлын менежментийг сайжруулах ажиллагааны хэрэгжилт, үр дүнд хийсэн аудитын дүгнэлт, Цагаандэлгэр сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, “Хаус” хорооллын ерөнхий төлөвлөгөө, 2024 оныг  “Хүүхэд, гэр бүлийн хамгааллын жил” болгон зарлах зэрэг 18 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. 



Холбоотой мэдээ