Аймаг, орон нутгийг бэлэн байдлын зэрэглэлд хэсэгчилсэн байдлаар шилжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-12-06 15:19:40

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар аймаг, орон нутгийг бэлэн байдлын зэрэглэлд хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс өнгөрсөн сарын 30-нд гаргасан зудын эрсдэлийн зургаар, нийт нутгийн 70 гаруй хувьд их (26 хувь нэн их, 43 хувь их), 26 хувьд нь дунд зэрэг,  таван хувьд бага эрсдэлтэй гарсан аж.


Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 30 сум цагаан зудтай, 12 аймгийн 48 сум зудархуу нөхцөлд байна. Өнгөрсөн зун гантай, гандуу байсан говийн болон баруун бүс нутаг, цас ихээр орсон төв, зүүн бүсийн аймгуудад зудын эрсдэл өндөр байна гэж Улсын онцгой комиссоос Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.

Холбоотой мэдээ