Кундузын эмнэлгийг андуурч бөмбөгдсөнөө хүлээн зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-07 11:22:43

ВАШИНГТОН. /Reuters/. Афганистаны Кундуз хотын эмнэлгийг бөмбөгдсөний улмаас хүний амь эрсэдсэнд Пентагоны тэргүүн Эштон Картер харамсаж буйгаа илэрхийллээ. Тэрбээр Америкийн цэргийн байгууллага алдаа гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

“Америкийн цэргүүд тусгай ажиллагаа явуулахдаа гэм зэмгүй хүмүүс амиа алдахаас урьдчилан сэргийлэхийг хичээдэг. Алдаа гаргаснаа  бид хүлээн зөвшөөрдөг. Чухам одоо бид үүнийг хийж байна” гэж Картер онцлон тэмдэглэсэн байна. “Энэ эмгэнэлт явдлын шалтгааныг тогтооход чадах бүхнээ хийж”, буруутныг хариуцлагад татна гэдгийг тэрбээр нэмж хэлжээ.

Афганистаны хойд нутгийн Кундуз хотод оршдог “Хил хязгааргүй эмч нар” олон улсын төрийн бус байгууллагын эмнэлэг 10 дугаар сарын 3-нд бөмбөгдөлтөд өртсөн байна. Бөмбөгдөх үеэр эмнэлэгт 100 гаруй өвчтөн, 80 эмч байжээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, 22 өвчтөн болон эмнэлгийн ажилтан амиа алдсан байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд