Японы Эдийн засгийн сайд болон зарим улстөрчийг огцруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-12-10 10:59:45

ТОКИО, 2023 оны арванхоёрдугаар сарын 10 /Asahi/.  Японы Ерөнхий сайд Кишида Фүмио улс төрийн хандиваас тайланд тусгалгүйгээр мөнгө авсан хэрэгт сэжиглэгдэж буй Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн сайд Нишимүра Ясүтоши болон эрх баригч Либерал ардчилсан намын (LDP) нөлөө бүхий хэд хэдэн улстөрчийг албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргалаа.


Тодруулбал, тус намын улс төрийн зөвлөлийн тэргүүн Коичи Хагиуда болон бусад хэд хэдэн дээгүүр албан тушаалтныг огцруулна. Өмнө нь Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Мацүно Хироказүг огцруулах шийдвэр гаргасан бөгөөд түүнийг мөн л мөнгө авсан байж болзошгүй гэж сэжиглэж байгаа юм.


Дээрх шийдвэрийг хэзээ, хэрхэн хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэн боловсруулж байгаа ажээ.


Мөн К.Фүмио удахгүй Засгийн газрын танхим болон Либерал Ардчилсан намын удирдлагад халаа солио хийх төлөвтэй байна.

Холбоотой мэдээ