ХӨВСГӨЛ: Цэргийн шинэчилсэн тоо бүртгэлд хамрагдах 10000 гаруй иргэд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-12-22 15:18:13

Мөрөн, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хэмжээнд цэргийн шинэчилсэн тоо бүртгэл эхэлсэн байна.


Цэргийн шинэчилсэн тоо бүртгэлд 1-р зэргийн цэргийн үүрэгтэн буюу 18-50 нас хүртэлх цэргийн алба хаасан байлдагч, түрүүч нар 60 нас хүртэлх цэргийн бэлтгэл офицер, ахлагч нар болон 2-р зэргийн цэргийн үүрэгтэн буюу цэргийн алба хаагаагүй 18-50 насны эрчүүд, цэргийн чухал мэргэжил бүхий эмэгтэйчүүд хамрагдана.


Иргэн бүр үүрэг хариуцлагаа ухамсарлан Цэргийн шинэчилсэн бүртгэлд хамрагдахыг Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Нэргүй анхаарууллаа.


Бүртгэлд хамрагдахгүй бол Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж торгуулийн арга хэмжээ авах юм байна.       

Мөрөн сумын 14 багт  цэргийн шинэчилсэн бүртгэлд хамрагдах 10000 гаруй цэргийн насны эрчүүд амьдардаг ажээ.

 

 

 

Холбоотой мэдээ