ХӨВСГӨЛ: Оргихын булаг эхийн тухай дуу дуулахаар дээшээ оргилдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-12-26 16:25:14

Мөрөн, 2023 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвөөс зүүн тийш 18 км-т байдаг Оргихын булаг буюу ижий булгийг олон иргэд зорин ирдэг болжээ.  

 



Энэ булаг тахилгат Баян уулын баруун дээд талд Нарийн уулын өвөр хормойгоос эх авдаг бөгөөд 800 метр орчим урсаж Багтагын голд цутгадаг, байнгын урсаж байдаг юм.




Зуны улиралд ус нь маш хүйтэн байдаг бол өвөлдөө хөлддөггүй урсаж байдаг онцлогтой юм.


Оргихын булгийн дэргэд эхийн тухай дуу дуулбал ус дээш урсан оргилдог тул нутгийн иргэд Ижий булаг гэж нэрлэдэг болжээ.



Булгийн хажууд мөнх ногоон гацуур, хуш, шинэс зэрэг олон зүйлийн мод, бут ургадаг, үзэсгэлэнтэй газар учраас иргэд зорин очиж зургаа авхуулдаг болжээ.

 

Холбоотой мэдээ