ӨНӨӨДӨР: Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчдийн сонсгол болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-01-02 06:38:03

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 2-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:

08.30 цагт: ХЭҮК-оос зохион байгуулж буй “Шинэ үеийн залгамжлагчид” хөтөлбөрийн хүрээнд хүний эрхийн талаар цахим сургалт эхэллээ.

10.00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороод хуралдана.

10.00 цагт: Д.Сүхбаатарын талбайд: Гавьяат тамирчин Б.Цэвээндаш "Ice marafon-2024" хэт холын зайн өвлийн гүйлтээ эхлүүлнэ. УБ-Дархан-Сэлэнгэ-Алтанбулаг хүртэл 355 км зайд гүйх юм.

14.00 цагт: Төрийн ордонд: УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохин байгуулна.

-Монголын Үндэсний музейд: “Нүүдэлчдийн аяга” тусгай үзэсгэлэн нээгдээд байна. Үзэсгэлэн 2-р сарын 20 хүртэл үргэлжилнэ. Утас: 7011-0911, 7011-0913.

-Автомашины дугаарын сондгой, тэгш тоогоор зорчуулах зохицуулалт үргэлжилж байна. Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно. 



Холбоотой мэдээ