Хан-Уулынхан анхдагч донор дүүрэг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
mn_tuul@montsame.mn
2015-10-07 13:55:19

Хан-Уул дүүргийн Залуучуудын холбооны дэргэдэх Хүмүүнлэгийн хороо энэ сарын 26-нд “Халуун цуст Хан уулчууд” уриан дор цус бэлэглэх өдөрлөгийг тус дүүргийн Соёлын ордонд зохион байгуулна.

Тус дүүргийн залуус уг өдөрлөгийг улирал тутам зохион байгуулж байгаа аж. Энэ ажлынхаа хүрээнд улирал бүр тогтмол цусаа бэлэглэдэг 100-200 байнгын донортой болох, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн харьяа “Хан-Уул–Цусны банк”-тай болж, цус цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулсан нийслэлдээ анхдагч донор дүүрэг болох зорилго тавьжээ.

Цусны донор нь 18-50 насны, 45 кг-аас дээш жинтэй, элдэв өвчин эмгэггvй, аль ч бүлгийн цустай байж болох юм. Харин цус өгөхийн урьд өдөр нь сайн унтаж амрах, өөх тостой хоол, сүү сүүн бүтээгдэхүүн, айраг, архи, пиво, тамхи, эм бэлдмэл хэрэглэхгүй байх хэрэгтэй бөгөөд цус өгөхөөс өмнө ердийнхөөс илүү их шингэн уух шаардлагатай байдаг гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд