ОРХОН: Авто замын шинэчлэлт, өргөтгөлд 50 тэрбум төгрөг зарцуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2024 оны
нэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Орхон аймаг энэ онд 50 тэрбум төгрөгөөр 46 байршилд хотын доторх авто замаа өргөтгөж, засварлана. Тухайлбал, 2,2 тэрбум төгрөгөөр Зэст багт
1,8 км авто замыг шинэчилж өргөтгөнө. Тус
багт энэ онд авто зам болон инженерийн шугам сүлжээний өргөтгөл, тохижилт
үйлчилгээнд нийт 3,1 тэрбум төгрөг зарцуулна. Мөн явган хүний 1,6 км замыг
шинэчлэхэд орон нутгаас 400 сая төгрөг төсөвлөжээ.
Зэст баг нь Орхон аймгийн ууган багийн нэг бөгөөд орон
сууцны хороолол болон авто зам, инженерийн шугам сүлжээ нь хуучирч, ашиглалтын
хугацаа дууссан тул жил бүр хөрөнгө оруулалтаа нэмж тулгарч буй асуудлыг
шуурхай шийдвэрлэхэд онцгой анхаарна гэж орон нутгийн удирдлагууд хэлж байна.
Энэ онд тус багт 72,5 сая төгрөгөөр 12 камер шинээр суурилуулж нийт 33 камертай болж байна.