9.9  тэрбум төгрөгийн богино хугацаат үнэт цаас нийлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-09-27 15:40:39

Хөрөнгийн биржийн өнөөдрийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 39 долоо хоног буюу 9 сарын хугацаатай жилийн 16.964 хувийн хүүтэй,  64,818 ширхэг буюу 6.4 тэрбум төгрөгийн ЗГҮЦ худалдан авах захиалга ирүүлжээ.

 Мөн  52 долоо хоног буюу 1 жилийн хугацаатай жилийн 17.00 хувийн хүүтэй үнэт цаасанд 49 580 ширхэг буюу 4.9 тэрбум төгрөгийн ЗГҮЦ худалдан авах захиалга ирсэн байна.

Дээрх саналыг үндэслэн Сангийн яамны зүгээс нийт 99.580 ширхэг буюу 9.9  тэрбум төгрөгийн богино хугацаат үнэт цаасыг нийлүүлжээ. 

 Б.Заяа

 

 

 

Холбоотой мэдээ