Хууль хэрэгжсэн жилийн хугацаанд Оросын 2000 иргэн дампуурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenechimeg@montsame.mn
2016-09-28 15:16:22

Дэлхийн эдийн засгийн хямралын өнөө үед өр зээлэнд баригдсан, санхүүгийн чадавхгүй Оросын иргэд албан ёсоор дампуурлаа зарлахыг яарахгүй байна.

Тус улсад “Дампуурлын тухай хууль” хэрэгжиж эхэлсэн нэг жилийн хугацаанд  шүүхийн байгууллага иргэдээс  хэдэн арван мянган  мянган өргөдөл хүлээн авсан тухай мэдээлсэн. Гэтэл мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, чадавхтай дампуурагчдын армийн  тоо үүнээс хавьгүй илүү бөгөөд хэдэн зуун мянгаар  тоологдох аж. Зарим шинжээчид дампуурлын оргил үеийн судалгаа хийж байсан,  гэтэл  хууль хэрэгжиж эхэлсний дараа ч, бүр түүнээс хойш ч ийм зүйл гараагүй. Зөвхөн “Санхүүжилтыг эрүүлжүүлэхэд туслах нийгэмлэг”-ийн нэр дээр жил хүрэхгүй хугацаанд 33  мянга гаруй  өргөдөл иржээ.

Тэгвэл тус улсад өнгөрсөн хугацаанд албан ёсоор дөнгөж 2000 иргэний дампуурлыг хүлээн зөвшөөрчээ. “Если банкрот” /”Хэрвээ дампуурвал”/ төслийн тэргүүн Вячеслав Кустовын яриагаар, хамгийн идэвхтэй дампуурсан иргэдийн тоогоор Москва хот, удаах байранд Санкт-Петербург болон Ленинград муж, гутгаар байранд  Москвагийн  муж тус тус оржээ.    

А.Огторгуймаа  

Холбоотой мэдээ