СЭЛЭНГЭ: Г.Баттулга малынхаа үүлдэр угсааг сайжруулахыг эрхэмлэдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-02-06 11:30:33

Сүхбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн малчин Гатавын Баттулга сүүлийн 3 жилийн байдлаар 878-975 толгой, 2023 оны жилийн эцсийн мал тоогоор нийт 975 толгой мал тоолуулжээ.


Мал аж ахуйн салбарт 1991 оноос одоог хүртэл 33 жил мал маллаж байгаа тэрээр энэ жил Монгол Улсын аварга малчин хэмээх эрхэм цол хүртэж, шагналаа гардан авлаа.


Улсын аварга малчин Г.Баттулга мал сүргээ тооноос чанарт шилжүүлэн малынхаа үүлдэр угсааг сайжруулахыг ихэд эрхэмлэн ажилладаг байна.


Тэрээр махны чиглэлийн Сэлэнгэ үүлдрийн үхэр сүрэг, Дорнодын илүү нугаламт Барга үүлдрийн хонин сүргийг өсгөн үржүүлж байгаа аж.


Мөн тэрээр мал маллахын зэрэгцээ сумынхаа малгүй, ажил хөдөлмөр тогтвортой эрхлээгүй, амьжиргааны орлого хүрэлцээгүй 4 гэр бүлд сүүлийн гурван жилд бог, бод нийлсэн 52-128 толгой мал өгч малжуулсан байна.


Түүнчлэн сумынхаа 290 жилийн ойн арга хэмжээнд нэг сая төгрөг, аймгийн Улаан загалмай нийгэмлэгт энэрэнгүй үйлсэд зориулан нэг сая төгрөг тус тус хандивласан сайн үйлстэн юм.


Г.Баттулга 2015 онд аймгийн аварга малчин болж байжээ. Тэрээр 6 сайхан хүүхдийнхээ ирээдүйн төлөө, тэнгэрээс харж буй алчлалт, хайртай ханийнхаа төлөө сайн үйлсийг хийж, бусдад сайныг түгээж, амьдрахын хичээж, зүтгэж явна хэмээн хэлсэн юм.



Холбоотой мэдээ