ХӨВСГӨЛ: Дулаанхан уулан дээрээс луу жилийн нар мандахыг харлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-02-10 09:51:00

Мөрөн, 2024 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Хөвсгөлийнхөн сар шинийн өглөөний нарыг ойролцоох өндөр уулан дээр эртлэн гарч хардаг уламжлалтай.


Энэ жил Дулаанхан уулан дээрээс луу жилийн анхны нарыг харж хурайлан угтлаа.




Мөн монголчууд хаврын тэргүүн сарын шинийн нэгний нарнаас тухайн жилийн өнгийг шинждэг уламжлалтай.


Мөн анхны нарыг харсан хэн бүхэн ирж буй цаг гэрэл гэгээтэй байж, санасан бүхэн сэтгэлчлэн бүтнэ хэмээн бэлгэшээдэг.


Луу жилийн нар тунгалаг сайхан мандлаа.  Энэ жил өнтэй сайхан жил болох нь гэж ахмадууд хэлж байлаа.



 

Холбоотой мэдээ