ХӨВСГӨЛ: Хар хил рүү орсон автомашиныг татаж гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-02-13 16:31:52

Мөрөн, 2024 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж явахдаа хар хил рүү орсон автомашиныг энэ сарын 11-ний өдөр татан гаргажээ.


Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 6 дугаар баг Хүслийн хаднаас урьд зүгт 500 метр зайд суудлын автомашинтай Чандмань-Өндөр сумаас Мөрөн сумын чиглэлд Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж байгаад нуурын мөсөнд цөмөрч орсон байна.


Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын 11 алба хаагч, 2 автомашин, 1 завьтай Хөвсгөл нуурт орсон автомашиныг татан гаргаж эзэмшигчид нь хүлээлгэн өглөө.      


Иргэд өөрсдийн санамсар болгоомжгүй үйлдлээс болж маршрутын бус замаар зорчих, хориглох тэмдэг тэмдэглэгээг үл хайхрах, цаг хожих, зам товчлох зэргээр өөрийн болон бусдын амь, эд хөрөнгөд хохирол учруулахгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

 

 

 

Холбоотой мэдээ