ДУНДГОВЬ: 90-ээс дээш настай ахмадуудад мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл илэрхийлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-02-13 16:54:36
altantogos

Мандалговь, 2024 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баяраар 90-ээс дээш настай ахмадуудад хүндэтгэл илэрхийлжээ.


Ахмад настны тухай хуульд зааснаар Сар шинийн баярыг тохиолдуулан тухайн нутаг дэвсгэрийн хамгийн өндөр настан болон 90 түүнээс дээш настай ахмад настанд аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хорооны Засаг даргын мэндчилгээ, гарын бэлэг, 100 болон түүнээс дээш настай ахмад настанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, гарын бэлэг гардуулдаг.


Тус аймгийн хэмжээнд 90-ээс дээш настай 142, 100-гаас дээш настай 5 ахмад амьдарч байна. Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Анхбаяр нар ахмадуудад мэндчилгээ дэвшүүлж, 90-ээс дээш настай ахмадуудад аймгийн Засаг даргын, 100-гаас дээш настай ахмадуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн бэлгийг гардуулан өгч, хүндэтгэл илэрхийлсэн байна.






Холбоотой мэдээ