СҮХБААТАР: Уран сийлбэрч Д.Санжмятавын алдарт хуур

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-02-15 16:59:05

Баруун-Урт 2024 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Аймгийн Угсаатны зүйн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үнэт үзмэрүүдийн нэг бол уран сийлбэрч Д.Санжмятавын урласан хуур юм. Энэ нь ширэн цартай, их биеийг нь модоор урлаж, үндэсний хээ угалзыг маш гоёмсог, уран нарийн сийлбэрлэснээрээ гайхагддаг.


Д.Санжмятав 1952 онд Сүхбаатар аймгийн Түвшинширэээ сумын нутагт төрсөн. Дөрвөн настайгаасаа сийлбэр хийж эхэлсэн гэдэг бөгөөд сийлбэрийнхээ багажийг өөрөө хийдэг. Хамгийн анх шатар сийлсэн байна. Цэргийн алба хаах гурван жилийн хугацаанд тухайн үеийнхээ генералын харьяаны цэрэг болж, удирдлага дор нь сийлбэр хийдэг байжээ.


Түүний урласан олон хуур байдаг бөгөөд 1989 онд улсын хэмжээнд зохион байгуулсан “Хуур-89” уралдаанд морин толгойны нь хэл хөдөлдөг хуураар оролцож, гуравдугаар байр эзэлж байжээ.

 

 

Холбоотой мэдээ