ӨМНӨГОВЬ: Малчдад 220 тонн хивэг тэжээлийг хөнгөлөлтэй үнээр олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад,
2024
оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн нийт нутгаар цастай, хаваржилт хүндэрч байна.
Тиймээс
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор УОК-оос шуурхай арга хэмжээ авч, Өмнөговь
аймгийн 15 сумын
малчдад дэмжлэг болгон 220 тн хивэг тэжээл, 115 тн малын эрдэс тэжээлийг 50-100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэжээ.
2024
оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржоор ахлуулсан
ажлын баг 100
хувийн үнэгүй олгох 120 тн эрдэс тэжээл, ашигт долооцыг сумын Засаг
дарга нарт хуваарилж хүлээлгэн өглөө.
Нэг суманд эрдэс
тэжээл, ашигт долооц 7,6 тн, 50 хувийн хөнгөлөлттэй хивэг тэжээл 14 тн
оногдож байгаа юм.