Беларусийн парламентын доод танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ сонгогдов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМИНСК, 2024 оны хоёрдугаар сарын 26 /ТАСС/. Ням гарагт болсон сонгуулиар Беларусийн парламентын доод танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ сонгогдсоныг тус улсын Сонгуулийн төв хороо мэдээлэв.
Бүх 110 тойрогт ялсан нэр дэвшигчдийн овог нэрийг тус хорооны дарга Игорь Карпенко хэвлэлийн бага хурлын үеэр зарлалаа. Тэрбээр сонгуулийн урьдчилсан дүнгээр орон нутгийн депутатуудын 1 284 зөвлөл бүрдсэнийг мөн мэдээлэв.
Хоёрдугаар сарын 25-ны ням гарагт Беларусийн түүхэн дэх анхны санал хураалтын нэгдсэн өдрийн үеэр Үндэсний Ассамблейн Төлөөлөгчдийн танхимын 110 депутат, нутгийн зөвлөлийн 12 514 депутатыг таван жилийн хугацаатай сонгосон байна. Парламентын суудлын төлөө 263, орон нутгийн зөвлөлийн мандатын төлөө 18 802 нэр дэвшигч өрсөлджээ. Сонгуулийн ирц 73.09 хувьтай байв.
Беларусийн Сонгуулийн төв хороо олон улсын 294 ажиглагчид сонгуулийг ажиглах эрх олгосноос 238 нь ТУХН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Сергей Лебедев тэргүүтэй ажиглагчдын багийнхан юм.