ХӨВСГӨЛ: Зудтай сумдад 555 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн. 2024 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/ УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулсан Засгийн газрын шуурхай бүлэг Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хамтарсан хуралдаан болж, зудтай сумдад 555 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.
Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн Төмөрбулаг, Шинэ-Идэр, Галт, Жаргалант, Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох, УлаанУул сумын зудын эрсдэлийн үнэлгээг дахин хийж, төмөр зудтай үнэлэгдсэн сумдад дэмжлэг үзүүлэх тусгай төлөвлөгөө гарган ажиллахаар болов.
Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн
сумдад аймгийн төсөвт зохицуулалт хийж, мөнгөн дэмжлэг үзүүлэх ажлыг
“Шуурхай бүлэг”-ийн санал дүгнэлтэд үндэслэн нэмэлт санхүүжилт олгохоор болов.
Тус санхүүжилтийг
цасанд хаагдсан зам, давааг нээх техник хэрэгслийн түлш, шатахууны зардалд, өвс,
тэжээлийн дэмжлэг шаардлагатай өрхүүдэд өвс, тэжээл худалдан авах, түгээх,
түүнд шаардлагатай түлш шатахууны зардалд, эрүүл мэндийн үйлчилгээ шаардлагатай
өрхөд хүргэх шатахуун болон эм тарианы зардалд зарцуулах юм.