Төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2022 онд 2.3 тэрбум ам.долларын алдагдалтай байсан бол 2023 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 244.5 сая ам.долларын ашигтай гарлаа. Үүнд бараа худалдааны экспорт нэмэгдэж, тэнцэл 4.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь нөлөөлжээ.
Үйлчилгээний худалдааны
тэнцэл 2023 оны урьдчилсан
гүйцэтгэлээр 2.7 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оныхоос 308.2 сая ам.доллароор нэмэгдэв. Үйлчилгээний худалдааны
орлого өнгөрсөн онд 1.6
тэрбум ам.доллар болж, өмнөх оныхоос
477.6 сая, зарлага 4.3 тэрбум ам.доллар
болж, өмнөх оныхоос зарлага 785.8 сая ам.доллароор нэмэгдсэн байна.
Үйлчилгээний орлого 2023 онд өмнөх оныхоос 477.6 сая ам.доллароор өсөхөд тээврийн үйлчилгээний орлого 95.1 сая, аяллын үйлчилгээний орлого 292.9 сая, бусад үйлчилгээний орлого 89.6 сая ам.доллароор өссөн нь нөлөөллөө. Харин үйлчилгээний зардал өмнөх оныхоос 785.8 сая ам.доллароор өсөхөд тээврийн үйлчилгээний зардал 98.6 сая, аяллын үйлчилгээний зардал 281.1 сая, бусад үйлчилгээнийх 406.1 сая ам.доллароор өссөн нь нөлөөлөв. Үйлчилгээний орлогын 42.8 хувийг тээврийн үйлчилгээ, 33.7 хувийг аялал жуулчлал, 23.4 хувийг бусад үйлчилгээний орлого эзэлж байна. Үйлчилгээний зардлын 34.1 хувийг тээврийн, 29.9 хувийг аялал жуулчлалын үйлчилгээ, 36.1 хувийг бусад үйлчилгээний зардал эзэлжээ. Хөрөнгийн данс 2023 онд 135.6 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оныхоос 18.7 сая ам.доллароор буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Санхүүгийн дансны тэнцэл 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр
1.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан
нь өмнөх оныхоос 268 сая ам.доллароор багассан байна. Үүнд шууд хөрөнгө оруулалт өмнөх оныхоос 738.1 сая ам.доллароор буурч,
багцын хөрөнгө оруулалтын дансны урт хугацаат
зээлийн эргэн төлөлт 413.2 сая ам.доллароор өссөн нь нөлөөлжээ. Төлбөрийн тэнцэл 2022 онд 727.2 сая ам.долларын алдагдалтай байсан бол 2023 оны гүйцэтгэлээр 1.5 тэрбум ам.долларын
ашигтай гарсан байна.