СҮХБААТАР: Ес хоногийн хугацаанд нийт 9143 км замыг нээжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт, 2024 оны хоёрдугаар сарын
28 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн
хэмжээнд зам нээх ажил үргэлжилж байна. Уг ажилд орон нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн 17 компани хамтран
ажиллаж, хоёрдугаар сарын 19-нөөс хойш ес
хоногийн хугацаанд нийт 9143
км замыг нээжээ.
Эхний ээлжинд аймгаас сумд руу чиглэх төв магистрал замыг нээх ажлыг шат дараатайгаар хийж байна. Нээсэн зам дахин хаагдах, цас зузаарч хатуурсны улмаас техникийн эвдрэл гарах зэрэгтэй
холбоотойгоор зам нээх ажилд маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулж байгааг аймгийн
шуурхай штабаас мэдээллээ. Дээрх 9143
км замыг нээхэд 401,7
сая төгрөг зарцуулсан байна.
Үүнээс гадна
сумдын онцгой комисс доторх замаа буюу баг хооронд, багаас малчны хот хүртэлх замыг нээх ажлыг зохион байгуулж байгаа. Уг ажилд Монгол Улсын Засгийн газраас дэмжлэг болгон
илгээсэн ЗИЛ-131 машиныг
сумдад хуваарилсан. Малчдад өвс, тэжээл хүргэх зорилгоор зам нээх ажлыг давхар хийж буй. Гэвч энэ нь
малчин өрх бүрд хүрч чадахгүй байгаа юм.