ХӨВСГӨЛ: “Цааны баяр-2024” соёлын наадмыг энэ сарын 5,6-нд зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-03-01 09:56:38

Мөрөн, 2024 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутагт аялал жуулчлалын томоохон үйл ажиллагаа бий болгож нутагшуулан тогтмолжуулах зорилгоор “Цааны баяр-2024” соёлын наадмыг энэ сарын 5,6-ны өдөр Цагааннуур сумын Гурван сайханд зохион байгуулна.




Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал цаа, цаатан иргэдийн аж амьдралыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой Цаа, цасны баярыг өнгөрсөн жил анх удаа амжилттай зохион байгуулсан.


Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан Цаа, цасны баярыг энэ жил цуцалсан боловч цаатан иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан нутгийн иргэдийн дунд зохион байгуулахаар болжээ.


Энэ үеэр нутгийн ардын тува, дархад дууны уралдаан, бөөгийн бүжгийн уралдаан, цааны уралдаан, цаатай хос шалгаруулах тэмцээн, албан байгууллага, үзэгч, жуулчдын дунд буухиа тэмцээн болно.


Мөн “Бүрэн дэглэлтэй” урц шалгаруулж, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, гар урлалын бүтээлээ олон нийтэд сурталчлах ажээ.

 

Холбоотой мэдээ