ХӨВСГӨЛ: Мөсний баярт 50 мянга гаруй аялагч, жуулчин хүрэлцэн иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хатгал, 2024 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Хөх сувд-2024” мөсний баяр энэ жил өмнөх жилүүдээс өргөн дэлгэр болж байна.
Урьдчилсан байдлаар 50 гаруй мянган аялагч иргэд ирсэн гэдгийг БОАЖГ-ын мэргэжилтэн Д.Дуламсүрэн мэдээллээ.
Мөн мөсөн хотхон,
урлаг соёл, хоолны үйлчилгээ, уралдаан тэмцээн гээд уйдах завгүй сайхан баярлаж
байна гэдгийг зочид хэлж байна.
Мөсний баяр
өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.