Э.Цэндбаатар дэлхийн чансааны 25-д эрэмбэлэгдэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-04 14:35:41

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Зургаан хоногийн өмнө мэргэжлийн боксын карьерынхаа ес дэх тулаанаа хийж, илт давуу ялсан гавьяат тамирчин Э.Цэндбаатар boxrec.com сайтаас гаргадаг дэлхийн чансааны 25, Ази тивдээ тавдугаарт эрэмбэлэгдэх болжээ.


Есөн тулаан хийхдээ 9-0-0 гэсэн амжилттай яваа түүний дараагийн тулаан дөрөвдүгээр сард болох товтой байна.


Тэрбээр жингийнхээ экс аварга Райн Гарсиагийн бэлтгэл хангагчаар ажиллаж байсан бөгөөд хувьд тун богино хугацаанд олон тулаан хийж, нэг ч ялагдалгүй яваа гэдгээрээ олны анхаарлыг татаад байгаа юм.

Холбоотой мэдээ