МАН-ын хороо сонгуулийн сурталчилгаагаа эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-10-03 21:56:40

Говь-Алтай аймгийн МАН-ын хороо энэ сарын 19-нд болох сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн сурталчилгаагаа өчигдөр эхэллээ.

Тус аймгийн 18 сумын 364 мандатын төлөө МАН-аас 358 нэр дэвшигч өрсөлдөж байна. Аймгийн төв Есөнбулаг сумд 31, Алтай, Баян-Уул, Бигэр, Цээл, Эрдэнэ зэрэг 12 сумд 21, Дарив, Жаргалан зэрэг 5 сумд 15 хүн МАН-аас тус тус нэр дэвшсэн байна.

                                                                                            Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ