Европын хамгийн өндөр дүүжин гүүр Италид нээгдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-04-02 16:45:09

РОМ, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /CNN/. Явган хүн зорчих зориулалттай Европын хамгийн өндөр дүүжин гүүр Италийн ногоон зүрх гэгддэг Умбрия мужид нээгджээ.   


Энэ гүүр Умбрия мужийн төв Перужиа хотоос зүүн өмнө зүгт орших Селлано тосгон ба Валнеринагийн хөндийн Виги голын эсрэг талд орших Монтесанто гэдэг байгалийн үзэмж төгс бүрдсэн хоёр тосгоныг холбодог байна.


Газраас дээш 175 метрийн өндөрт барьсан уг гүүрээр гарахын тулд 1000 орчим удаа алхах бөгөөд гишгүүр бүрийг хоорондоо зайтай хавтангуудаар холбожээ. “Понте тибетано/Төвдийн гүүр/ гэж нэрлэдэг уг гүүрний нэг захаас нөгөө зах хүртэл алхахад 30-45 минут зарцуулдаг байна.


Улаан өндөгний баярын үеэр нээгдсэн уг гүүрээр цагт дээд тал нь 90 орчим хүн зорчих бөгөөд одоогоор ирэх тавдугаар сарын 5 хүртэл захиалга авч байгаа ажээ. Жуулчид гүүрээр зорчих үедээ хөлдөө сайтар таарсан гутал өмсөх хэрэгтэй бөгөөд 120 см ба түүнээс дээш өндөртэй байх ёстой. Тасалбарыг цахимаар худалдан авах боломжтой ажээ.

Г.Энхжин


Холбоотой мэдээ