Биеийн тамир спортын 7 дугаар сургуулийн нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-10-04 16:50:01

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд биеийн тамир спортын 7 дугаар сургуулийн нээлт өнөөдөр боллоо.

Ирээдүйн тив дэлхийн аваргыг бэлтгэх спортын төрөлжсөн сургалттай 7 дугаар дунд сургуулийг орон нутгийн төсвийн 2,4 тэрбум төгрөгөөр барьж ашиглалтад орууллаа. Спорт сонирхдог, түүгээр хичээллэдэг хүүхдүүд, тамирчид бэлтгэл сургуулилтаа хийх бүрэн боломж ийнхүү тус аймагт бүрдэж байна.

Монгол Улсын хэмжээнд спортын төрөлжсөн сургууль 8 байдаг бол 240 хүүхдийн багтаамж бүхий уг дунд сургууль 9 дэх нь болж байгаа юм. Хүүхдүүд хөнгөн атлетик, үндэсний бөх, ширээний теннис, бадминтон, үндэсний сур, жүдо, сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, даам зэрэг спортын төрлөөр хичээллэж өөрийгөө хөгжүүлэх боломжтой ажээ. Түүнчлэн тус сургууль ашиглалтад орсноор шинээр 33 ажлын байр бий болж байна.

Тус сургуулийн нээлтэнд аймгийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ