ДОРНОГОВЬ: Мандах төгөлд мод тарилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-04-22 14:27:47

Сайншанд, 2024 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Мандах сум цөлжилтийг сааруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор "Мандах төгөл" цэцэрлэгт хүрээлэнг суманд байгуулжээ.


Энэ хаврын мод тариалалтыг угтаж Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд сумын ерөнхий боловсролын сургуулийн XXI төгсөлтийн хамт олон тус цэцэрлэгт хүрээлэнд 100 мод суулгалаа. 


Цаашдаа байгууллага хамт олон, аж ахуйн нэгж иргэдийн оролцоотойгоор "Мандах төгөл"-ийн орчимд мод тарьж ногоон байгууламжтай болгох зорилт тавьсан хэмээн сумын ЗДТГ-аас мэдээлэв.


Мод тарих хөдөлгөөн нь зөвхөн байгаль цаг уур, орчны доройтол цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхээс гадна орон нутгийн иргэд тодорхой түвшинд ажил орлоготой болох боломж бүрдэх аж.


Холбоотой мэдээ