Нарантуул захын уулзвараас Өгөөмөр зах хүртэлх авто замыг хааж, засна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Нарантуул захын уулзвараас Өгөөмөр зах хүртэлх авто замыг энэ сарын 20-ны өдрийн 23.00 цагаас 23-ны 6.00 цагийн хооронд хааж, хэсэгчлэн засна.
Тус замыг асфальт бетоноор хучихаас гадна хашлагыг нь өндөрлөж зорчих хэсгийн түвшинд
тааруулж, зорчих хэсгийн
худгийн таг өндөрлөн, тэмдэг
тэмдэглэгээ хийх юм. Иймд жолооч нар бусад
замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-ын ХМОНХХ зөвлөжээ.