ДОРНОД: ЕБС-ийг 800 гаруй сурагч төгсөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-05-17 09:30:40

Чойбалсан, 2024 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Энэ жил Дорнод аймгийн хэмжээнд 800 гаруй сурагч ЕБС төгсөж байна.


Ирэх сарын 4-7-ны өдрүүдэд болох ЭЕШ-д хамрагдах төгсөх ангийн сурагчдыг бүх талаар дэмжихийг аймгийн удирдлагаас уриаллаа. Тухайлбал, сумдаас аймгийн төвд ирж гүнзгийрүүлсэн сургалтад хамрагдаж байгаа сурагчдад чөлөө зөвшөөрөл олгох, ЭЕШ болох өдөр машины зогсоолыг чөлөөтэй байлгах, энэ өдрүүдэд барилгын засвар хийхгүй байх, анхаарал сарниулах дуут дохио ашиглахгүй байхыг анхааруулав.


Мөн сурагчид гэр болон сургуульдаа хамгийн ойр төрийн байгууллагуудад давтлага хийх боломжоор хангаж, өрөө танхим гаргахыг уриалсан байна. ЭЕШ болох Хэрлэн сумын 1-р сургуулийн барилгад гал түймрээс урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийж, сургуулийн ойр орчимд анхан шатны тусламж үзүүлэх бэлэн байдлыг хангахыг үүрэг болгожээ.

 

Холбоотой мэдээ