ХӨВСГӨЛ: Дэлгэрмөрөн гол дагуу нэг сая бургас тарина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны тавдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дэлгэрмөрөн голын эргийг хамгаалах зорилгоор нэг сая бургас тарих ажил өнөөдөр эхэллээ.
Дэлгэрмөрөн голын эрэг усанд идэгдсэний улмаас цаашид Мөрөн хотын зарим байшин барилга нурах, үерт автах зэрэг эрсдэл үүсэж болзошгүй байгаа юм.
Иймээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэг сая бургас тарих ажлыг эхлүүлж Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага, иргэд өнөөдөр 4000 бургас тарилаа. Гол дагаж ихэвчлэн ургадаг бургас мод нь голын эргийн эвдрэлээс хамгаалдаг байна.
Дэлгэрмөрөн гол дагуу нэг сая бургас тарьснаар бургасан шугуй үүсэж Мөрөн хотыг шороо тоосноос хамгаалах, голын эргийн эко системийг нөхөн сэргээх ач холбогдолтой юм.
Энэ ажлыг БОАЖ-ын сайд
Б.Бат-Эрдэнийн дэмжлэгтэйгээр Мөрөн сумын ИТХ, ЗДТГ, БОАЖГ, Дэлгэрмөрөн Шишхэд
голын сав газрын захиргаа, Дэлгэрмөрөн сумын дундын ойн анги хамтран зохион
байгуулж байна.