ДОРНОГОВЬ: 63 байршилд камер суурилуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-05-20 09:48:57

Сайншанд, 2024 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх зорилгоор Сайншанд суманд 1,3 тэрбум төгрөгөөр камер суурилуулах ажлыг тавдугаар сарын 18-наас эхэлжээ.


"Нийт 63 байршилд 163 камер суурилуулж нэгдсэн удирдлагаар ханган ажиллана. Цаашид аймгийн ерөнхий боловсролын бүх сургууль, цэцэрлэгт дутагдалтай байгаа камерыг суурилуулж иргэдийн аюулгүй амар тайван нөхцөлд амьдрах, гэмт хэрэг гарсан тохиолдолд түргэн шуурхай олж илрүүлэх боломжийг буй болгоно. Камержуулах ажлыг хоёр сарын хугацаанд гүйцэтгэхээр гүйцэтгэгч компанитай гэрээлсэн" хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Орон нутгаас камержуулалтыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд камерын хяналтын засвар үйлчилгээ, урсгал засварын ажилд шаардлагатай хөрөнгийг жил бүр орон нутгаас шийдвэрлэх замаар тухайн орчныг "Ногоон бүс" болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. 

Холбоотой мэдээ