Автозамын зарим боомтыг түр хаана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Бурхан багшийн их дүйчин өдөр буюу тавдугаар сарын 23 -нд манай улсын Замын-Үүд, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг автозамын 14 боомтыг түр хаана.
Харин агаарын замын хилийн боомт “Чингис хаан” ОУНБ
олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу ажиллах бол Сүхбаатар,
Эрээнцав, Замын-Үүд боомт олон
улсын галт тэрэгний хуваарийн дагуу ажиллахыг Боомтын сэргэлтийн үндэсний хороо мэдээллээ.