Хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-05-22 13:26:47

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр УИХ-ын дарга Г.Занданшатарт Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ сарын 21-нд өргөн мэдүүллээ.


Монгол Улсын Үндсэн хуульд өнгөрсөн оны тавдугаар сарын 31-нд оруулсан өөрчлөлтийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг өнгөрсөн оны зургаадугаар сарын 16-нд баталсан. Уг хуулийг баталсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын 2023 оны 47 дугаар тогтоолоор сонгуулийн зардлын ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх, хэрэгжилтийг хангах, сонгуулийн холбогдолтой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийнтөслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасны дагуу холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулжээ. Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.24 дэх заалтад заасны дагуу хууль тогтоомжийн төслийг боловсруулахад Хууль тогтоомжийн тухай хуульд заасан судалгаа, үнэлгээ хийх шаардлагагүй. Хуулийн төсөлд холбогдох байгууллагуудаас саналыг авч тусгасан аж.


Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хуулиудыг боловсронгуй болгох зорилгоор боловсруулсан холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар 

Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн үр дүнгийн тайлан, хуулиар тусгайлан эрх олгосон заалтын судалгааны дүн, цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцээд, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллагад тус тус эрх олгогдсон заалтыг хоёр дахин багасгах чиглэлийг баримтлан холбогдох хуулийн төсөл боловсруулж, танилцуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” 191 дүгээр захирамжаар байгуулсан. Уг захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн сайдыг 2024 оны А/03 дугаар тушаалаар Хууль зүй, дотоод хэргийн салбарын хууль тогтоомж, дүрэм журамд хяналт шинжилгээ хийж, холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын дэд хэсгийг байгуулжээ.


Дэд ажлын хэсэг нь Хууль зүй, дотоод хэргийн салбарт хамаарах 35 хууль тогтоомжоор эрх олгосон 160 гаруй заалт, түүний дагуу баталсан дүрэм, журамтай нэг бүрчлэн танилцаж хяналт шинжилгээ, үнэлгээ хийсний үндсэн дээр хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах багцын хүрээнд 26 хуульд 65 журмыг холбогдох хуулиар зохицуулагдах ёстой гэж үзэн хуулийн төслүүдийг боловсрууллаа. Эдгээрээс Галт зэвсгийн тухай хууль нь олон тооны журмын зохицуулалтыг хуульд тусгах шаардлагатай байгаагаас нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлбэрээр бичих боломжгүй болсон тул хуулийн шинэчилсэн найруулга хэлбэрээр төслийг боловсруулав. Дээрх хуулийн төсөлд Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу үзэл баримтлалыг тусад нь тодорхойлж, холбогдох үнэлгээ, судалгааг хийсэн байна.


Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Хууль зүйн туслалцааны тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай, Гэрч хохирогчийг хамгаалах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай зэрэг 7 хуульд 25 эрх олгосон заалтын дагуу баталсан журмыг нэмж тусгах хуулийн төслүүдийг Хүний эрхийг хангах багц хуулийн төслүүдийн хүрээнд боловсруулж байгаа болно. Ингэснээр Хууль зүй, дотоод хэргийн салбарт Засгийн газрын 2023 оны 48 дугаар тэмдэглэлээр өгсөн захиргааны хэм хэмжээний актыг хоёр дахин бууруулах чиглэлд 90 журмаар зохицуулж байгаа харилцааг хуульд тусгахаар төсөл боловсруулаад байна.


Дараах хуулийн төслүүдийн талаарх товч танилцуулга болон дэлгэрэнгүй танилцуулга бэлтгэжээ. Үүнд,

1.Харьяатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

2.Оюуны өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

3.Зохиогчийн эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

4.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

5.Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

6.Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

7.Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

8.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

9.Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

10.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

11.Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

13.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай тухай хуулийн төслийн талаар

14.Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

15.Гэрээт харуул хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

16.Хувийн хамгаалалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар

17.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар

18.Нөхөрлөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

19.Өмгөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

20.Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаа

21.Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

22.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

23.Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

24.Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

25.Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар.


Хууль тогтоомжийн тухай хуульд эрх шилжүүлсэн буюу хэм хэмжээний акт батлах эрх олгосон заалтыг хуулийн төсөлд тусгах хүрээ, хязгаар, шаардлага тогтоосон нэг зүйл нэмж тусгахаар хуулийн төсөл боловсруулжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ