СЭЛЭНГЭ: Бугант тосгон гал унтраах бага оврын авто машинтай боллоо
ХӨГЖЛИЙН ТӨСЛҮҮДСүхбаатар,
2024 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгон аймгийн төвөөсөө 160 км, сумын
төвөөсөө 70 км алслагдсан зам харгуй муутай, Хэнтийн нурууны ойн залгаа ойн сан
дээр орших бөгөөд Сэлэнгэ аймгийн ойн сангийн хамгийн их талбай буюу 4/1 хувийн
эзэлдэг онцогтой нутаг юм.
Дээрх
онцлогийг харгалзан, мөн тус тосгонд гал түймэр унтраах анги, бүлэг байдаггүй
учраас энэ удаа Солонгол-Монголын “Ногоон хэрэм” төслийн 3 дахь шатны үйл
ажиллагааг тус тосгон руу чиглүүлжээ.
Дээрх
төслийн хүрээнд Бугант тосгонд 2022-2026 онуудад 5 жилийн хугацаатай 3 том үйл
ажиллагааг өрнүүлэхээр төлөвлөсөн байна.
Тодруулбал
Бугант тосгонд гал түймрэх унтраах ажлын эхлэл болгож, гал түймэр унтраах сайн
дурын бүлгийг 20 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.
Энэ ажлын
хүрээнд тус бүлэгт бага оврын гал унтраах авто машиныг хүлээлгэн өгч, ажиллах
залуусыг сургаж дадлагажуулах ажлыг энэ сарын 22-ны өдөр зохион байгууллаа.
Мөн төслийн
хүрээнд хийгдэх бас нэгэн томоохон ажил бол түймэрт өртөж, доройтсон 630 га
талбайг ойжуулах юм. Энэхүү талбайг ойжуулахад зориулж 15 га газарт тарьц
суулгац бэлтгэх мод үржүүлгийн газрыг байгуулах юм байна.
Гурав
дахь гол ажил нь түймрээ хянах, урьдчилж харах, мэдээллээ өгөхөд чиглэсэн
хяналтын цамхаг байруулах аж. Тус цамхаг дээр камер байрлуулж, сумын төвд байрлах хяналтын
өрөөнөөс хяналт тавьж мэдээллээ аваад урьдчилсан арга хэмжээг зохион байгуулах юм
байна. Энэхүү цамхаг нь модыхоо /өндрөөс шалтгаалсан/ 20-25 м өндөр байх бөгөөд
2 төрлийн үйл ажиллагааг явуулах зорилготой.
Тодруулбал
нэг нь хүмүүс аялал зугаалгаар явж байхдаа танин мэдэхүйн чиглэлээр очих, нөгөөх
нь хүүхдүүд байгалийн ухааны хичээлээ хийх, дадлага сургалтад зориулна гэж
төслийн менежер Н.Мөнхгэрэл ярилаа.
Монгол оронд ургадаг 5 зүйлийн шилмүүст мод тавуулаа
зөвхөн Бугант тосгонд ургадаг, ойн сан ихтэй, ойн эко талаасаа маш чухал бүс
нутаг. Иймээс энэ үнэт ойгоо хамгаалах, түймрээс урьдчилан сэргийлэх, түймэр
гарсан тохиолдолд нэн даруй унтраах зорилготой энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа
гэдгийг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга
Б.Оюунсанаа онцолсон.
Мөн төслийн
хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй тэрбум мод
үндэсний хөтөлбөрийн хүрээнд ойг тарьж ургуулах чиглэлээр нэлээд ажлуудыг хийх
юм байна.
Монгол-Солонгосын
хамтарсан “Ногоон хэрэм” төсөл нь анх 2007 оноос цөлжилт, хар шуургыг бууруулах
хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу үйл ажиллагаа явуулж буй Засгийн газар
хоорондын төсөл хэрэгжүүлэгч байгууллага юм.