"Байер Леверкузен" Германы цомын тэмцээнд түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-05-26 12:51:04

БЕРЛИН, 2024 оны тавдугаар сарын 26 /DW/. Бямба гарагт "Байер Леверкузен" клуб Германы цомын финалд "Кайзерслаутерн"-ийг 1:0 харьцаагаар буулган авснаар аваргын цомыг өргөлөө. Тоглолтын 16 дахь минутад "Леверкузен"-ий Гранит Жака финалын тоглолтын цор ганц гоолыг оруулсан байна. 


"Леверкузен" Германы цомын тэмцээнд хоёр дахь удаагаа түрүүлж байгаа нь энэ бөгөөд өмнө нь 1993 онд аваргалж байжээ. Тэд гуравхан хоногийн өмнө Европын лигийн финалд "Аталанта"-д хожигдсоны дараа ийнхүү ялалт байгууллаа. Аталантачууд уг тоглолтоор "Леверкузен"-ий 51 тоглолт дараалан хожигдоогүй цувралыг зогсоосон юм. 


"Леверкузен" энэ улиралд ахлах дасгалжуулагч Хаби Алонсогийн удирдлага дор Бундеслигт түрүүлж, Германы цомын хошой аварга болж, Европын лигийн финалд шалгарч, 53 тоглолтод ердөө ганцхан хожигдсон гайхалтай амжилт үзүүлээд байна. Клубийн гүйцэтгэх захирал Фернандо Карро мэдэгдэхдээ, “Энэ бол гайхалтай ялалт байлаа. Бид дахин нэг гоол нэмж авах боломж байсан ч ялж чадлаа" гэсэн байна. 

Холбоотой мэдээ