ДОРНОГОВЬ: Гагнуурчин багш, шавь нарын бүтээлийн үзэсгэлэн олны хүртээл боллоо

ФОТО МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2024-05-27 16:26:43

Сайншанд, 2024 оны тавдугаар сарын 27  /МОНЦАМЭ/. Боловсрол, Шинжлэх Ухааны яамны харьяа Дорноговь аймаг дахь Политехник коллежийн гагнуурын багш Н.Батбаатар, Н.Батхуяг, гар урлалын багш Г.Мөнхзаяа, Б.Түвшинтөр болон тус сургуулийн оюутнуудын төмрөөр гагнаж хийсэн бүтээлийн үзэсгэлэн аймгийн Музей, сургалт судалгааны танхимд өнөөдөр олны хүртээл боллоо.

Багш, шавь нар төмрөөр говь нутгийг илэрхийлсэн гүрвэл, могой болон нисэх онгоц, мотоцикл гээд төрлийн сэдэвт бүтээлийг үзүүлжээ.