Нийслэлийн 21 дүгээр сургуульд "ухаалаг анги" нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-05-31 15:36:38

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Монгол Улс болон БНСУ-ын Боловсролын яамдын хамтын ажиллагаагаар нийслэлийн 21 болон 7 дугаар сургуульд ухаалаг анги байгуулж байна.


Хамгийн сүүлийн үеийн технологиор иж бүрэн тоноглосон жишиг цахим анги байгуулах хамтын ажиллагаа таван жилийн туршид үргэлжлэх юм. 


Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой зорилт бий. Үүний дагуу цахим болон онлайн сургалтын эрх зүйн орчныг бүрдүүлж, цахим сурах бичиг, контент, хичээл, сургалтын хэрэглэгдэхүүний нэгдсэн сан бүрдүүлэх, үндэсний цахим сургалтын платформ боловсруулах ажил үе шаттай хийж байна. Мөн багш бүрийг компьютержуулах, “Ухаалаг сургууль”, “Ухаалаг анги” төсөл хэрэгжүүлэх, тоног төхөөрөмжийн нөхөн хангалтын тогтолцоог бий болгох, бүх шатны боловсролын байгууллагын цахим сургалтын дэд бүтцийн бэлэн байдлыг хангаж байна. 


Цахим шилжилт бол хүүхэд бүрд тэгш боломж олгох суурь юм. Боловсрол хувьсан өөрчлөгдөхийн хэрээр сурах олон боломжийг нээх замаар тэгш хүртээмж бий болгохоор дэлхий нийт зорьж байна. Тиймээс ч цаашид танхимын болон цахим сургалтыг хослуулсан байдлаар хөгжүүлэх хэрэгцээ шаардлагыг хангах юм.






Холбоотой мэдээ